Monday, February 24, 2014

2011 оны 04-р сарын 04, Нийтэлсэн Д.Өнөрнасан
Объект, объектийн загвар
Биднийг хүрээлэн байгаа бодит юмсыг объект гэнэ. Хүмүүс хүртэн мэдрэх байдлаар нь объектыг дараах бүлгүүдэд хувааж болно. Үүнд:
-  Харагддаг буюу мэдрэгддэг юмс (сандал, ширээ, байшин барилга, автомашин)
-  Оюун санаанд буусан дүр (шүлэг, хөгжмийн бүтээл, математикийн теорем)
Ямар нэгэн объектын тухай яригдаж байгаа бол тэр объектын шинж чанар дагалдана. Объектыгбүрүүлж байгаа хэсгүүдийн илэрхийлэл болж чадах бусад объектоос ялгагдах чанарыгобъектын шинж чанар гэдэг.
Объектын шинж чанарын утга гэдэг нь тухайн шинж чанарт харгалзах ухагдахуун юм. Объект дээр гүйцэтгэж болох эсвэл объект өөрөө гүйцэтгэж чадах үйлдлүүдийг объектын төрх гэжтодорхойлж болох юм.
Нэгэн ижил шинж төрхтэй объектууд бүлэг үүсгэнэ.
Бүлэг бүр өөрийн нэртэй, тодорхой шинж чанараараа
ижилсэнэ. Энэ нь бүлгийн болоод бүрэлдэхүүн хэсгүүдийн хаягийг үүсгэнэ.
Загвар гэж юу вэ?
Загвар бол судалж байгаа объект, үзэгдлийнхээ онцлогийг тусгасан нэгэн шинэ объект юм. Загвар – Бодит объект, үзэгдлийн хялбаршуулсан тусгал, Дуурайлган үйлдсэн эхийнхээ аль нэг шинжийг тусгана, Бодит загвар физик шинжийг хадгална, Мэдээллийн загвар объектыг тодорхойлон өгүүлнэ(Үгээр,Математик аргаар, График зураглалаар), Ямар ч загвар эхийнхээ бүх шинж чанарыг агуулж чадахгүй. Жишээ нь:Иргэний үнэмлэх, эмнэлгийн карт
Объектыг судалдаг нэг чухал арга бол загварчлал юм. Хүн төрөлхтний соёлын өв ухааны эсвэл загварын оргиналь эх болж буй объектийн ижил төстэй хувилбар нь загвар болдог. Оросын эрдэмтэн В.И.Семакин хэлэхдээ загвар гэдэг нь тодорхой объектын ямар нэг хялбаршуулсан төсөөлөл гэжээ. Загвар гэдэг нь танин мэдэхүй буюу судалгааны процесст бодит объектыг орлож чадахуйц материаллаг буюу сэтгэхүйд төсөөлөгдөж буй тийм объект юм. Загвар хэрэгтэй юу? Онолын загварыг зохиохгүйгээр шинжлэх ухаан хөгжих боломжгүй
& Онолын загвар – Онол, хууль, таамаглал
& Коперникийн нар төвт систем
& Резерфорд-Борын атомын загвар
& Тэлж буй орчлон ертөнцийн онол
& Хүн ба амьтны генийн загвар
Урлагийн бүтээлүүд мөн загвар
& Бодит ертөнцийг уран сайхны аргаар дүрсэлнэ.
& Ёгт үлгэр хүмүүсийн хоорондын харьцааг амьтдаар төлөөлөн өгүүлдэг
& Байгалийг дүрсэлсэн уран зураг
& Үйл явдлыг дүрсэлсэн уран зураг
& Уран баримал
& Жүжиг, драм